Цэцгийн бэлэгдэл

Цэцгүүдийн ерөнхий утгын толь бичиг
Хуайс мод – нууцхан хайр, ариун дурлал, ганц бие сайхан бүсгүй
Уулын сарнай – Анхааралтай бай
Алаг нүдэн – Чиний гэмгүй байдал сэтгэлийг минь татаж байна
Гэсэрт – Хайрын бэлгэдэл, тансаг байдлыг илэрхийлдэг.
Цагаан хонин нүдэн – Миний тэвчээрийг бүү шалга
Цагаан даль – Хамгаалалт, хүсэл биелнэ
Хөх ягаан даль – Бахархах, ганцаардлыг илтгэдэг

Усны сараана – Миний сэтгэл оргилж байна
Лиш – Гайхшрал, эмэгтэй хүний хайр дурлал
Цагаан лиш – Энхрий, сайхан, гэмгүй байдал, ариухан дурлал, эмэгтэй хүний азын бэлэг тэмдэг
Шар лиш – Татгалзах, чиний үйлдэл намайг гайхшруулж орхилоо гэсэн санааг илэрхийлдэг.
Улаан лиш – Бахархал эсвэл миний зүрх чамаас болоод өвдөж байна.
Час улаан лиш – Тогтворгүй байдал, олон зан
Ягаан лиш – Чамайг хэзээ ч мартахгүй
Лиш – Тийм, зөвшөөрсөн санааг илтгэдэг.
Судалтай лиш – Үгүй, татгалзах эсвэл чамтай байхыг хүсч байгаа ч харамсалтай нь хамт байж чадахгүй нь

Улаан, ягаан хэлгий – Чи надаар тоглож байна
Час улаан хэлгий – Надад харамсалтай байна, уучлаарай
Цэнхэр хэлгий – Тогтвортой байдал
Цахилдаг – Францын бэлгэ тэмдэг, чиний нөхөрлөл надад маш чухал, итгэл, найдвар, ухааныг бэлгэддэг. Эсвэл би эргээд ирнэ гэсэн санааг илэрхийлдэг.
Кактус – Тогтвортой эсвэл халуун дулаан байдлыг илтгэдэг
Май цэцэг – Чи миний амьдралыг чимдэг
Цагаан сараана – Гэмгүй, ариун байдал эсвэл чамтай байх гайхалтай байдаг
Шар сараана – Хуурамч, завхай байдал
Намуу цэцэг – Мөрөөдөл, чи үргэлж зүүдэнд үзэгддэг
Цагаан намуу – Тайвширал

Шар намуу – Эд баялаг, амжилт
Улаан намуу – Тааламжтай, зугаатай байдал
Хонин нүдэн – Гэмгүй, үнэнч дурлал, эсвэл хэзээ ч чамд сэтгэлээ илчлэхгүй
Гамба – Сээтэгнэл, дур булаам байдлыг илэрхийлнэ
Алтан лицэх – Ялалт, өөрийн болгох санаа
Хонин зангуу – Үнэнч дурлал, дурсах эсвэл намайг битгий мартаарай
Хумсан цэцэг – Хатуу ширүүн байдал, зовлон, хардалт
Цахирмаа – Хайр, үзэсгэлэн гоо, сайхан бүсгүй, Хятадын олон хүүхэдтэй болох бэлгэ тэмдэг
Цээнэ – Аз жаргалтай амьдрал, гэрлэлт эсвэл ичимтгий зан

Өргөсгүй сарнай – Анхны харцаар л чамд дурласан
Цагаан сарнай – Би чамд тохирно, нууцлаг байдал
Шар сарнай – Хайргүй болох, хардалт
Улаан сарнай – Хайр эсвэл би чамд хайртай
Ягаан сарнай – Надад итгээч
Улаан хүрэн сарнай – Гашуудал
Цайны өнгөтэй сарнай – Чамайг үргэлж дурсаж явна
Ойн сарнай – Шарх тань аних болно.
Сарнай цэцгийн цоморлиг – Гоо үзэсгэлэн, залуу нас
Цагаан сарнайн цоморлиг – Охин насыг бэлгэддэг
Улаан сарнайн цоморлиг – Ариун, энхрий байдлыг илтгэдэг
Алтан зул цэцэг – Алдар нэр, амжилт

Шар алтан зул – Инээмсэглэл чинь үнэхээр гайхалтай
Улаан алтан зул – Хайраа илчлэх эсвэл Надад итгээч
Нил цэцэг – Даруу байдал
Цагаан нил – Оролдоод үзье
Хөх нил цэцэг – Үнэнч байдал
Нил цэцгийн баглаа – Чиний талаар боддог

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Main Menu